Анхааруулга: Хөл хорионы үед хүүхдийн аюулгүй байдлыг хангахаа бүү мартаарай

Анхааруулга: Хөл хорионы үед хүүхдийн аюулгүй байдлыг хангахаа бүү мартаарай

Ямар ч үед хүүхдийн хамгийн аюлгүй орчин бол гэр байх учиртай. Гэтэл энгийн үед ч, сургууль цэцэрлэг амарсан үед ч хүүхэд хамгааллын асуудал ноцтой хөндөгдөж ирсэн. Хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн харамсалтай жишээ олон бий. Тиймээс  хөл хорионы энэ үед цэцэрлэг сургууль зогссон үед хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг мэргэжлийн байгууллагууд уриалсаар байна.  Хөл хорионы 14 хоногт эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхааралаа сулруулахыг байхыг анхааруулж байна.. Хэдийгээр эрсдэл бага байгаа мэт боловч тайвширч болохгүй. Санамсаргүйгээр гэмтэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байсаар байгаа. Он гарсаар эхний 3 сарын байдлаар осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийг насаар нь ангилбал 3-14 хүртлэх насны цэцэрлэгийн  болон сургуулийн бага ангийн хүүхдүүд байгаа бол нийт ослын 26.6 хувь нь гэртээ болон ахуйн хүрээний осол гэмтэлд өртжээ. Тиймээс эцэг эхчүүд гэр, орон сууцандаа аюулгүй орчныг бүрдүүлж  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх хэрэгтэй. Мөн  химийн бодис, шатахуун зэрэг галын аюултай зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу