Орхон аймаг: Архи худалдан борлуулдаг 450 гаруй байгууллагуудад согтууруулах ундааг битүүмжлэн лацдлаа

Орхон аймаг: Архи худалдан борлуулдаг 450 гаруй байгууллагуудад согтууруулах ундааг битүүмжлэн лацдлаа

 Аймгийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу өнөөдрөөс буюу 4-р сарын 10 наас 4-р сарын 25 ны өдрийг дуустал  архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, болон дэлгүүрүүдийг  архи худалдан борлуулахыг хориглосон  шийдвэр гаргасан.Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газраас  Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 8 нэрийн хүнсний 246 дэлгүүр, аж ахуйн нэгжид ЗД-ын А/196 тоот захирамжыг танилцуулан 65080 архи, 83050 пиво, 32536 вино, дарс, бусад, нийт 181594 архи, согтууруулах ундааг тухайн обьектод нь лацдаж, битүүмжлэн, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Хяналт, шалгалтын ажлын үеэр захирамж зөрчиж согтууруулах ундаа худалдан борлуулж байсан Хуримт төвийн Ханцуй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг түр хураан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.Мөн үйл ажиллагаа явуулж буй 70 гаран баар, лоунж 4 биллъярд, 38 ресторан, 24 кафе, найман нэрийн 246  дэлгүүр зэрэг нийт тусгай зөвшөөрөлтэй 455 байгууллагуудын архи худалдан борлуулах үйл ажиллагааг хянах хүрээнд МХГ болон Орхон аймгийн ЦГ-аас хамтарсан шалгалт явууллаа.Түүнчлэн гар дээрээс архи худалдан борлуулах хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хамтарсан хяналт шалгалтын баг өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэнд хатуу хариуцлага тооцож ажиллах юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /4/

Төгөл Пирамид 2-ын хооронд архи, тамхины хар зах ажиллаж эхлээд нэлээд хэд хонож байна. Ямар ч хянаж шалгаж байгаа байгууллага, хүн байхгүй урдаас ирээд л юу авах уу гээд л, үйлчилгээ ч янзтай байна лээ.

иргэн

Dutuu l ajillaad baina da. Zarim delguuruud arhi zaraad l baina shu. Hyanaltaa sain taviarai

Oyungerel

Zow bn uul ni shiniiin tsagr arhi piwo zarj bga shagchdiig boliulwol bolno doo

Zochin

3.8in arwin minimarket arhi bnga zarj bn shalgaj hynadag gazar bgamu esul iim hereg zorchliig iim utsand iim haygand medeelne u geech haa haanaa tgul humuus heleed hynalta tawina shd

Zochin

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу