Орхон аймаг: Халдварын тархалт эрчимтэй үргэлжилбэл 4-р сарын 24 гэхэд өвчлөл хүнд үедээ ирэх тооцоолол гарлаа

Орхон аймаг: Халдварын тархалт эрчимтэй үргэлжилбэл 4-р сарын 24 гэхэд өвчлөл хүнд үедээ ирэх тооцоолол гарлаа

Өнөөдөр /04.14/ ЭМГ-ын даргын өгсөн мэдээллээр сүүлийн 7 хоногт 53 тохиолдол батлагдсан ба эпидемиологийн тооцооллоор 30 хоногийн дараа хүн амын 1 хувь өвчлөх төлөв харагдаж байна гэв. 

        Түүнчлэн тархалт энэ эрчээрээ үргэлжилбэл 4.24нд өвчлөл хүнд үедээ ирэх, мөн нас баралт бүртгэгдэх тооцоолол гараад байгаа юм.

        Мөн батлагдсан 198 тохиолдлын 19% гэр хороололд, 81% нь орон сууцны хороололд байна. Халдварын тохиолдол хамгийн их буюу 10-аас дээш бүртгэгдсэн багуудад Цагаанчулуут, Зэст, Уурхайчин, Хүрэнбулаг, Оюут багууд оржээ.  

      Иймд иргэн бүр дэглэмээ сахиж гэрээс гарахгүй байж, ахмад настай хүмүүстээ очихгүй, өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлах шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Коронавирус нь гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай тул битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Odop sudpiin ymap aimap meddii xezee en shouga bolix wee

Gan erdene

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу