Шийдвэр: Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул "ХӨЛ" хориог чангатгалаа

Шийдвэр: Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул "ХӨЛ" хориог чангатгалаа

4 сарын 15-16-ны өдөр БОЭТ-ийн вируслогийн лабораторид 148 PCR  шинжилгээг  хийж 7 халдвар шинээр бүртгэгдлээ. 

Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 багт тархаж, нийт 288 тохиолдол бүртгэгдээд байна. Цагаанчулуут багт хамгийн олон 38 тохиолдол, Зэст багт 33, Бүрэнбүст багт 26, Хүрэнбулаг 16, Уурхайчин багт 16, Оюут багт 11 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 54 хувийг эзэлж байна.

БОЭТ-д 81 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 1 хүний биеийн байдал хүнд, 12 хүн хүндэвтэр, 68 хүн хөнгөн шинж тэмдэгтэй эмчилгээнд хамрагдаж байгаа юм.Халдвар бүртгэгдснээс хойш зөөвөрлөгдөн ирсэн 19 тохиолдол батлагдсан энэ нь Улаанбаатар хотоос -9 Өмнөговь аймгаас -4 Төв аймаг-1 Завхан аймаг -1 тус тус зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Аймгийн онцгой комиссоос иргэдийн ухамсарт тулгуурласан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо буурахгүй өдөр бүр нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа тул дараах шийдвэрийг гаргалаа. 

4-р сарын 17 өдрийн өглөөний 6:00 цагаас 5-р сарын 1 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорионы дэглэмийг чангатгалаа. Зөвшөөрөгдсөн  салбарын  үйл ажиллагаа болох

Эмийн сан, шүүх, хэрэг бүртгэл, шатахуун түлш, хүнсний хангалт, хог хаягдал тээвэрлэлт, ариутгах татуурга,газар тариалан өвс тэжээл, худалдаа, харилцаа холбоо, улсын онц чухал ААНБ, хэвлэл мэдээлийн байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалт, СӨХ, ар гэрийн гачигдал, бүтээн байгуулалт/ үйл ажиллагааг зөвшөөрч бусад үйл ажиллагааг зогсоолоо.

Хот хоорондын хөдөлгөөнийг мөн бүрэн  хязгаарлаж байна. Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарьт  08:00-20:00 цаг ажиллана.

Архи согтууруулах ундааг худалдах, нийтийн хоол, ахуй үйлчилгээ, ломбард зэргийн үйлчилгээг  мөн адил   5-р сарын 1 хүртэл хязгаарлаж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу