Танилц: Үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагууд...

Танилц: Үйл ажиллагааг нь  хязгаарласан байгууллагууд...

Өнөөдөр аймгийн Онцгой комисс цахим хурадаан зохион байгууллаа. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч халдварын тоо нэмэгдэж байгаа тул хөл хөдөлгөөнийг хязгаарлаж эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож байна. 

Үүнд: 

1. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл, Баян-Өндөр, Жаргалант сумдын зорчих хөдөлгөөн

2. Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 08.00-20.00 хүртэл

3. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа хориглох. 

4. Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр гадуур явуулахгүй байх. 

5. Бүх төрлийн нийтийн хоолны заалны үйлчилгээ үйл ажиллагааг явуулахгүй! 

6. Сургууль, цэцэрлэг, давтлага, спорт зааланд тоглох, сургалт, семинар, цугларалт, уншлага, хэлэлцүүлэг, РС тоглоом, фитнес, спиннинг, нийтийн бүжиг, амралтын газар, зочид буудал /дэн буудал хамаарах/-ын үйл ажиллагаа явуулахгүй! 

7. Зах, худалдааны төв /хүнс, бүх төрлийн бараа, тавилга, бэлэн хувцас/ ажиллахгүй! 

8. Үйлчилгээний байгууллага /ломбард, үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбар, цэгүүд/ үйл ажиллагаа явуулахгүй! 

Нийтийн тээврийн хэрэгсэл болон зайлшгүй шаардлагаар ажиллах албан хаагчдын автомашиныг өглөө 06.00-09.00, орой 17.00-21.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу