Орхон аймагт сүүлийн 24 цагт З13 PCR шинжилгээ хийснээс 14 тохиолдол батлагдаж батлагдсан тохиолдол нийт 290 боллоо.
Батлагдсан 14 тохиолдол нь ойрын хавьтлаас 13 бол зөөвөрлөгдөн ирсэн 1 иргэн байгаа юм.
Халдварын тархалт Баян-Өндөр сумын 19 багт тархсан бөгөөд Наран, Говил, Малчин багуудад бүртгэгдээгүй байна.
БОЭТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1 хүний биеийн байдал хүнд, 9 хүний биеийн байдал хүндэвтэр, 69 хүн хөнгөн байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн 58 том хүн, 21 хүүхэд байна.
Батлагдсан тохиолдлуудын тандалт судалгаагаар нийт ойрын хавьтал 1689, дам хавьтал 1774 тохиолдлыг олж илрүүлсэн. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ПГУ шинжилгээнд 100 хувь хамруулснаас нэг дэх шинжилгээгээр 196 /73.9%/, хоёр дахь шинжилгээгээр 50 /18.8%/, гурав дахь шинжилгээгээр 19 /7.2%/ тохиолдол илэрсэн.
4 сарын 17-нд БОЭТ-оос гэрийн тусгаарлалт руу 7 хүн шилжлээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/