Барилгын материалын "ҮНЭ" өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсчээ

Барилгын материалын "ҮНЭ" өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсчээ

Барилга, зам засвар, айл өрхийн хашаа, байшингийн их засварын ажил эхлээд буй энэ өдрүүдэд бараа, материалын төрөлжсөн захуудад үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.Хөл хорионы улмаас барилгын материалын худалдаа эрхлэгчид үүд хаалгаа түр хаасан ч мэр сэр газрууд ажиллаж байлаа. Эрдэнэт хотын хэмжээнд төвлөрсөн гэж хэллэгддэг зуун айл худалдааны төвийн эргэнд тойронд байх жижиглэнгийн болон  бөөний гэх тодотголтой дэлгүүрүүдэд барааны хомсдол үүсч татан авалт удаашралтай байгааг худалдаа эрхлэгчид онцлов. Энэ нь хил хаасантай холбоотой үүссэн асуудал гэв.

Орон гэрээ засч тохижуулах, хашаа, байшингаа барих, зуслангийн байр савтай болох иргэдийн хөлд барилгын материалын захууд хавар зуны цагт дарагддаг. “Цар тахлын улмаас ганц орлого олдог үедээ хөл хорионд суух хүндрэлтэй байгааг худалдаа эрхлэгчид ярьж байна. Иргэд ч адил хязгаарлалтын хөл хорионы өдрүүдэд гэр байшингаа засч сэлбэж янзлах гээд хүсэлт  ихтэй утсаар байнга дуудаж ганц нэг худалдан авалт хийж байгаагаа учирлалаа. Барилгын материалын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгааг худалдагч нар энэ үер онцолж байсан юм.

Барилгын жижиглэнгийн барааг зардаг лангууны худалдагч “Хил хаалттай болохоор харанхуй захиалга л хийж байна, буруу зөрүү бараа их ирэх юм. Худалдан авалт эрэлт байгаа ч авах чадвар нь үнэхээр хүнд байна гэв.  Хүйтний ам цаашилж урь орж буй өдрүүдэд байшингаа засахаар иргэд мод төмөр элс хайрга цемент зэрэг худалдан авалтанд анхаарч байгаа ч үнийн хувьд 50-60 мянгаар үнэд оржээ. Энд хомсдол үүссэн цаанаасаа үнэтэй ирж байгаа хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлав. 

Жил бүрийн өдийд мөн  иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг бараа материалын тоонд ханын цаас (обой), гадна болон дотор ханын эмульс,  тааз, төрөл бүрийн будаг, хана, шалны плита, оффисын болон бүргэд хаалга, бусад барилгын материалын жижиг хэрэгслүүд багтдаг байна.

Барилгын матеиралын дэлгүүрүүдэд  ханын цаасны хувьд төрөл, зориулалтаасаа хамаарч цаасан, товгортой, угаадаг, торгон, нэхмэл, зузаан хуванцар түрхлэгтэй гэх зэрэг олон төрөл байв. Оруулж ирсэн улс болон материал, чанараасаа шалтгаалж үнийн дүн ялгаатай. 1.6- тай ханын цаас 40 мянган төгрөгийн ханштай байгаа бол Хятадаас оруулж ирсэн 10x0.53-тай ханын цаас 7000-50000 мянга хүртэлх ханштай байв.

Дотор заслын материалын үнэ судлахад таван литрийн савлагаатай Anti Mos Q эмульс 75000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Энэ нь 50-60 м кв талбайд хүрэлцээтэй юм байна.

Солонгос будаг хамгийн өндөр үнэтэй буюу нэг литр нь 15000 мянга байгаа бол орос будаг нэг литр нь 9500, хятад будаг нэг литр нь 4500 төгрөгийн ханштай байна. Солонгос будаг хурдан хатдаг, үнэр багатай тул албан байгууллага, гэр ахуйн хүрээнд ашиглахаар худалдан авч байлаа. Хөөсөн тааз, уян тааз, лампирон тааз, уналттай таазны олон төрлөөс иргэд өртөг багатай, суурилуулахад хялбар, чамин хийцтэй тул хөөсөн таазыг илүү их сонирхож худалдан авах болсон гэдгийг худалдаа эрхлэгчид онцолж танилцуулж байсан юм.

Обой зарж буй худалдагчаас борлуулалт хэр байгаа талаар тодруулахад “Хөл хорио тогтоогоод энэ өвөл ажилласангүй. Өнгөрсөн оны аравдугаар сард захисан бараагаа сая л хүлээж авлаа. Дөрөвдүгээр  сар гарсаар иргэдийн хөдөлгөөн бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа нь анзаарагдаж эхэлсэн ч ахиад л хөл хорио болчихлоо. Борлуулалт ч сүүлийн хэд хоногт нэмэгдэж байна” гэсэн юм. Нэг лангууны худалдагч ийн ярьж зогсоход ер нь ч барилгын материал зарахаа болихоор шийдсэн гэх нэг нь ч тааралдаж байв.Энэ нь эрэлт хэрэгцээ байгаа ч худалдан авалт муудсан үргэлж хөл хорионы улмаас үүдээ хаасан зэргээс шалтгаалж өр зээлтэй эхэлсэн худалдаа эрхлэгчдэд хүнд тусч буйтай холбоотой гэв.

Хашаа, хаалга, дээврээ будах гэж буй иргэд ихэвчлэн улаан болон бор будаг сураглаж байна. Иргэд ихэвчлэн тав, 10 кг будаг авна. 100 кг будаг захиалсан хүний өмнө сөхөрчих шахам үйлчлэх худалдагч эмэгтэй 10 кг будаг сурагласан өвөөд илт төвөгшөөх янз үзүүлэх аж.

Байшингийн дээврийн төмөр хийц зардаг худалдагчаас иргэд гол төлөв ямар дээврийн төмөр ашиглаж байгаа талаар тодруулахад “Метр нь 8-10мянган –аар худалдаалагддаг төмрийг л илүү сонирхох юм. Бат бөх чанар нь бусдаасаа илүү байдаг нь ч нөлөөлдөг биз” гэж байлаа. Дээврийн төмрийн үнэ 7500-12000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цаанаасаа үнэ өссөн хомсдол бараа татан авалт хүндэрсэн тул  цар тахлын нөхцөл байдал бидний борлуулалтад маш ихээр нөлөөлж байна хэмээн бухимдаж сууна. Хязгаарлалт тогтоосон энэ өдрүүдэд тэд хүргэлтээр бус дуудлагаар ирж иргэдэд цөөн тоогоор худалдан авалт хийх боломжоор хангаж байгаагаа энэ үер учирласан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

аймар өссөн байна лээ

гэр

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу