Орхон аймаг: Сүүлийн 24 цагт /2021.04.22/ шинээр 13 халдвар батлагдаж эх үүсвэр нь тодорхойгүй 3 халдвар бүртгэгдлээ

Орхон аймаг: Сүүлийн 24 цагт /2021.04.22/ шинээр 13 халдвар батлагдаж эх үүсвэр нь тодорхойгүй 3 халдвар бүртгэгдлээ

 

Сүүлийн 24 цагт халдварын 1328 шинэ тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад халдвар авсан хүний тоо 26,692 болов. Сүүлийн 24 цагт /2021.04.22/ 11:00 цагийн байдлаар Орхон аймагт халдварын шинээр бүртгэгдсэн тохиолдол 13 үүнээс 10 нь ойрын хавьтлаас 3 нь эх үүсвэр нь тодорхойгүй илэрчээ.

Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 багт тархаад байгаа бөгөөд Говил, Малчин багуудад халдвар бүртгэгдээгүй. 

Нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 18 бөгөөд Улаанбаатар хотоос 10, Өмнөговь аймгаас 6, Төв аймгаас 1, Завхан аймгаас 1 иргэн ирж шинжилгээнд хамрагдсанаар халдвар батлагджээ. 

БОЭТ-д 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүндэвтэр 18, хөнгөн 38 хүн байна. Үүнээс 14 хүүхэд, 42 нь том хүн байгаа юм. 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийт 1816, дам хавьтал 1884 иргэдийг олж илрүүлсэн ба эдгээр иргэдээс яг одоо гэрийн тусгаарлалтад 1270 иргэн тусгаарлагдаж байна. 

Нийт 18234 иргэнийг вакцинд хамруулсан бол 4-сарын 11-22-ний хооронд хэвтэн эмчлүүлэгчдийн дотор вакцины 1-р тунгаа аваад халдвар авсан 44 хүн эмчлэгдэж байна.  

 

ЖИЧ: Сүүлийн 24 цагт батлагдсан 13 тохиолдлын 6 нь 4-р сарын 21-ны 23:59 минутаас өмнө батлагдаж ЭМЯ-нд хүргүүлсэн бол 7 тохиолдол нь 4-р сарын 22-ны 00:00 цагаас хойш батлагдсан тохиолдол тул өнөөдрийн ЭМЯ-ны мэдээлэлд ороогүй болно. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу