ЭМЯ: Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч иргэд амны хаалтаа огт авч болохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй

ЭМЯ: Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч иргэд амны хаалтаа огт авч болохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болж байгаа иргэд бий. Тэд амны хаалтаа авч болох эсэх тухайд эрүүл мэндийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Бум-Очир: "Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэвч иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж байгаа. 

Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болсон хүн өөрөө халдварт өвчнөөр өвчлөхгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барина.

Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн халдвар авах эрсдэл бий. Тиймээс амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ ч сахина. Өөрөө халдвар авах болон бусдад тараах эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тайвширч болохгүй.

Нэгдүгээр тунгийн хувьд вакцинаасаа шалтгаалаад дархлаа тогтох нь өөр, өөр. Тухайлбал 50-60, 70%-ийн дархлаа тогтдог" хэмээн тайлбарлав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу