Орхон аймаг: /2021.04.23/ Шинээр 6 халдвар батлагдсан бөгөөд хүүхдүүдийн халдвар авсан тоо 80 болж нэмэгдлээ

Орхон аймаг: /2021.04.23/ Шинээр 6 халдвар батлагдсан бөгөөд хүүхдүүдийн халдвар авсан тоо 80 болж нэмэгдлээ

Сүүлийн 24 цагт /2021.04.23/ 11:00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 818 PCR шинжилгээ хийхэд  Орхон аймагт халдварын шинээр бүртгэгдсэн тохиолдол 6 ойрын хавьтлаас батлагдсан. Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан нийт хүүхдийн тоо 45 байсан бол энэ тоо 80 болж өссөн байна.Энэ нь халдвар авах хүүхдийн тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэрт нь хөл хорионд байлгахыг анхаарууллаа.

Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 багт тархаад байгаа бөгөөд Говил, Малчин багуудад халдвар бүртгэгдээгүй. Эдгэрч гарсан хүний тоо 239 болж нэмэгдлээ.Одоогийн байдлаар БОЭТ-д эмчлэгдэж байгаа 69 хүн байгаагаас 18 хүн хүндэвтэр 51 хүн хөнгөн хэлбэртэй эмчлэгдэж байна.

Нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 18 бөгөөд Улаанбаатар хотоос 10, Өмнөговь аймгаас 6, Төв аймгаас 1, Завхан аймгаас 1 иргэн ирж шинжилгээнд хамрагдсанаар халдвар батлагджээ. 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийт 1850, дам хавьтал 1920 иргэдийг олж илрүүлсэн ба эдгээр иргэдээс яг одоо гэрийн тусгаарлалтад 1300 иргэн  байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 30 хувь нь хоёр дахь болон гурав дахь давтан шинжилгээгээр илэрч байгаа нь халдвар нууц үеийн хугацаа далд хэлбэрийн хугацаа харилцан адилгүй байгаан харагдаж байна.

 

 

ЖИЧ: Сүүлийн 24 цагт батлагдсан 13 тохиолдлын 6 нь 4-р сарын 21-ны 23:59 минутаас өмнө батлагдаж ЭМЯ-нд хүргүүлсэн бол 7 тохиолдол нь 4-р сарын 22-ны 00:00 цагаас хойш батлагдсан тохиолдол тул өнөөдрийн ЭМЯ-ны мэдээлэлд ороогүй болно. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ene owchin hurdan idgeesei nutag ruugaa ywmaar bna

Д.орхонсэлэнгэ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу