Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ нь коронавируст халдвар дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.
Нас барсан хүмүүсийн тухайд,
- Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 94 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 81 настай болон 60 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй болон 27 настай эрэгтэй байна. Халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар Нийслэлд 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 6,763 хүн байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
















СЭТГЭГДЛҮҮД /0/