Орхон аймаг /2021.04.24/ сүүлийн 24 цагийн хугацаанд БОЭТ-д 849 PCR шинжилгээ хийхэд 9 тохиолдол эерэг бүртгэгдэж батлагдсан тохиолдлын тоо 347 болж нэмэгдэж байна.Сүүлийн 24 цагт батлагдсан 9 тохиолдол нь ойрын хавьтлаас 6 харин 3 тохиолдол нь биед зовиур илэрсний улмаас Медипас болон БОЭТ-д хандан шинжилгээнд хамрагдсан иргэд байна. Эх үүсвэр нь тодорхойгүй 3 тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоохоор хариу арга хэмжээний баг ажиллаж байна.
Батлагдсан 9 тохиодлыг байршил Зэст багт 1 иргэнээс Хүрэнбулаг багт 3 иргэнээс Рашаант баг 1 иргэнээс Уртбулаг баг 3 иргэнээс Бүрэнбүст багт 1 иргэнээс тус тус илэрчээ.
Өнөөдрийн байдлаар халдвар аваад эмчлэгдсэн 264 иргэн байна.3-р сарын 24-с хойш батлагдсан 322 хүн байгаагаас БОЭТ-д эмчлэгдэн гэрийн ажиглалтад шилжсэн 248 иргэн байгаа юм.
Өнөөдрийн байдлаар эмчлэн тусгаарлах 2 байранд 72 том хүн, 15 хүүхэд нийт 90 иргэд эмчлэгдэн тусгаарлагдаж байна.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын, голомттой бүс нутгаас ирсэн иргэдэд Баян-Өндөр сум, ОБГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, БСУГ, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, шуурхай штабын албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.
Иргэдээс сайн дурын шинжилгээ авах цэгийг Баянцагаан багийн соёлын төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн авто зогсоол, Наадмын талбай, хорооллын эцсийн 3-р сургууль гэсэн 4 байрлалд байрлуулан шинжилгээ авч ажиллаж байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/