1,600,000 хүнтэй нийслэд хотод 500 хүрэхтэй үгүйтэй албан ёсны такси үйлчилж байна. Такси стандарт, үйлчилгээг тойрсон олон асуудал бий. Такси тоог яаж ихэсгэх вэ? Таксигаар үйлчлүүлэх хэрэглэгчдийн хүслийг яаж хангах вэ? Такси дутмаг учраас зам дээрээс хувийн машин барьж үйлчлүүлж байна. Нэгэнт такси хүрэлцэхгүй бол замын унааг стандартад оруулж болохгүй юу?
Такси стандартыг өөрчилж такси компаниудаа төрөөс дэмжиж чадахгүй юу.. гэх мэт олон асуулт хөвөрч байна. Энд ганцхан үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа юу гэвэл бас “үгүй”. Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг 40 000 гаруй жолооч нарт ч түм буман асуудал, бэрхшээлүүд байна, такси үйлчилгээний 8 компанид тулгамдсан асуудлууд бас байгааг бид олж харсан. Асуудал ганцхан талд байгаа юм биш. Бүх талд, бүх шатанд цэгцлэх, засах ёстой бэрхшээлүүд байна.
#ОролцШийд #76 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болгох… Махны ил задгай худалдаанд хяналт тавьж, төрөлжсөн махны зах, худалдааны төв нь битүүмжлэлтэй хөргүүр дотроос махыг борлуулдаг байх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал энэ салбарт байна.
Махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэхэд хэдэн айл худалдан авалт хийж чадахгүй хоосон хоноход хүрэх вэ?
Монгол Улсад тулгамдсан гол 76-н асуудлыг олж харж шийдвэрлэхээр ШӨХТГ ажиллаж буй. Энэ ганц нийслэл Улаанбаатар гэлтгүй тул орон нутагт ч хамаарах нэгдсэн ойлголт юм. Нийслэлээс жишиг тогтоогоод хэрэгжүүлээд явчихвал орон нутагт ч гэсэн хэрэгжээд явах бүрэн боломжтой гэсэн үг. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн зарим ажлаас хүргэж байна.
Хүнсний мах – Эрүүл ахуй
















СЭТГЭГДЛҮҮД /0/