Орхон аймаг: “Шилэн дансны мэдээллийг иргэд ил тод нээлттэй авах бүхий л боломж нээлттэй

Орхон аймаг:  “Шилэн дансны мэдээллийг иргэд ил тод нээлттэй авах бүхий л боломж нээлттэй

 


 

Сангийн яамнаас 21 аймгийг "Шилэн данс” –ны хэрэгжилт хэр байгаа талаар нь эрэмбэлэхэд Орхон аймаг "Сайн” үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, 96.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Түүнчлэн  "Шилэн данс” –ны талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор аймаг, орон нутаг жил бүр мөнгө төсөвлөж хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчилдаг байна. Үүнийг Сангийн яамнаас сайшааж цаашид цахимаар дамжуулан иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэж байхыг зөвлөсөн юм.

 Орхон аймагт Сангийн яамны "Шилэн данс”-ны бүртгэлд тайлан мэдээллээ тайлагнадаг төрийн 85 байгууллага бий. Уг мэдээллийг тайлагнадаг нягтлан бодогч нарт  зориулж Сангийн яамнаас аймгийн Төрийн хяналт, аудитын албатай хамтран өнгөрөгч онуудад шат дараалсан сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. 

Сургалтын үеэр нягтлан бодогчдод тулгамддаг зарим асуудал болон зөрчлийг арилгуулах чиглэлээр мэдээлэл хийж заавар, зөвлөгөө өгсөн юм.  Тухайлбал, нягтлан бодогч нар төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардал, мэдээллийг оруулахдаа дутуу бичих, тайлагнах хугацаагаа хэтрүүлэх тохиолдол их гардаг ажээ. Иймд "Шилэн данс”-д мэдээллээ оруулаагүйгээс болж төсвийн ил тод байдал алдагддаг тул цаашид алдаа гаргахгүй байхыг Сангийн яамнаас анхааруулсан байна. Урин дулааны цагт хөрөнгө оруулалтын ажлууд хийгддэг бөгөөд үүнтэй холбоотой шилэн дансны мэдээллийг иргэд сонирхон тухайн пэйж хуудасруу нэвтрэж мэдээлэл авах хандлага нэмэгддэг байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу