/2021.04.25/ Сүүлийн 24 цагийн хугацаанд Орхон аймагт нийт 696 PCR шинжилгээ хийхэд шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ.Батлагдсан 4 тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрчээ. Шинээр эх үүсвэр нь тодорхойгүй 3 тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 1938 хүн дам хавьтал 2271 хүн байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтанд 1650 хүн байна. Вакцинжуулалтын 2 дахь тунг хийх ажил өчигдөр эхэлсэн бөгөөд эхний өлөх 432 хүнд 2 дахь тунг хийсэн байна. Дархлаажуулалтанд хамрагдах иргэд рүү мэдээлэл хүргэх бөгөөд өмнөх 1- тунгаа хийлгэсэн газартаа очиж 2 дахь тундаа хамрагдах юм байна. Сүүлийн 24 цагт батлагдсан 4 тохиолдол Цагаанчулуут багаас -1 Согоот багаас -1 Яргуйт багаас-1 Хүрэнбулаг багаас-1 тус тус илэрсэн байна. БОЭТ-ийн Халдвартын тасагт 71 хүн эмчлүүлж байна. Орхон аймгийн хэмжээнд 21 багт халдвар бүртгэгдсэн үүнээс өнөөдрийн байдлаар Цагаанчулуут багт хамгийн өндөр буюу 48 хүн халдвар авсан гэж бүртгэгджээ.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















ёоо гэр хороолол халдвар хамгийн өндөр эрсдэлтэй ш дээ наад хүмүүсээ эрдэнэтийн төвөөс гаргаж тусгаарлаачээ
эрдэнэтээс зайлуул