Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрөгч долоо хоногт гэрийн тусгаарлалт, ажиглалтын журам зөрчсөн 2 иргэнд арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдлаа.Гэрийн тусгаарлалт ажиглалтын журам зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.2 дахь заалт Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байна.
Өнгөрөгч долоо хоногт ААН байгууллага,иргэнээс ирсэн 251 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 107 дуудлагаар буурсан буюу 29,9 хувиар дуудлага цөөрсөн үзүүлэлтэй байгааг онцлов. Зам тээврийн осол аваартай холбоотой нэг дуудлага ирсэн бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 17 зөрчлийг илрүүлсэн байна. Засаг даргын захирамж зөрчсөн 4 зөрчилд арга хэмжээ авсан энд зочид буудалтай холбоотой нэг зөрчил багтжээ.Гар дээрээс хууль бусаар архи худалдан борлуулж байсан 4 зөрчлийг таслан зогсоож 60 гаруй архи 30 гаруй шар айргын хураан авсан байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/