Орхон аймаг: Эх үүсвэр нь тодорхойгүй сайн дурын шинжилгээгээр илэрсэн 3 иргэн ойрын хавьтлаас илэрсэн болох нь тогтоогдсон

Орхон аймаг: Эх үүсвэр нь тодорхойгүй сайн дурын шинжилгээгээр илэрсэн 3 иргэн ойрын хавьтлаас илэрсэн болох нь тогтоогдсон

 Орхон аймагт сүүлийн 3 хоногт буюу 72 цагийн хугацаанд 17 тохиолдол бүртгэгдсэн үүнээс 11 халдвар нь ойрын хавьтлаас 4 халдвар шинж тэмдэг илрээд эмнэлэгт шинжилгээ өгсөн дам хавьтлаас илэрсэн 2 тохиолдол байв. Долоо хоногт илрэх коронавирусийн тохиолдол 104-т хүрч байсан бол, өнгөрсөн долоо хоногт 46 тохиолдол бүртгэгдэж 50 хувиар  буурсан гэж Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ мэдээлэлдээ онцоллоо.  4 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 4 шинэ халдвар бүртгэгдэж нийт халдварын тоо 355 болсон үүнээс эдгэрч гэрийн ажиглалтанд тусгаарлалтанд шилжсэн 264 иргэн байна. Сүүлийн өдрүүдэд биеийн байдал хүндрэх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд халдвар авах иргэдийн насны хувьд залуужих тэр тусмаа бага насны хүүхдүүд халдвар авах байдал буурахгүй байгааг анхаарууллаа. Өмнөх өдрүүдэд сайн дурын шинжилгээгээр илэрсэн 3 халдварын эх үүсвэр халдвар авсан иргэдийн дам болон ойрын хавьтлууд болохыг олж тогтоосон байна. Эх үүсвэр нь тодорхой бус халдвар биш болохыг олж илрүүлсэн гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу