Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор цахим хэлбэрийн давтлага хичээлүүдэд сурагчид хамрагдаж байгаа юм. Тэгвэл сурагчдын хувьд, цахим сургалтын үед хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орох эрсдэл тулгарч байгааг зарим судалгаа харуулсан байна. Харин теле хичээлийг зохион байгуулагчдын зүгээс түүнийг арилгахын тулд тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайгаа хэлж байна. Орхон аймгийн тухайд цахим хичээлд оролцох боломжгүй 132 хүүхэд байгааг судалгаагаар олж тогтоон хичээлийн хэрэгслийг гэрт нь хүргүүлж багш нар тус бүр хүүхдүүдтэй утсаар холбогдож хичээлийн явцыг хянаж байна гэж БСУГ-ын дарга Ц.Ариунгэрэлт мэдээллээ. Нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл теле цахим хичээлийн хүртээмжийг судалсан байна. Судалгаагаар теле хичээл нийт сурагчдын 80 хувьд нь хүрдэг. Сурагчдын 20 хувь нь хичээлд огт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Тэдгээр хүүхдүүд нь интернет, тог цахилгааны үүсвэргүй алслагдмал амьдарч байгаа малчны хүүхдүүд байна гэжээ. Цаашид боловсролын салбар интернетгүй орчинд ч үзэх боломжтой бүх сурагч хамрагдах зайны сургалт явуулах зориулалтын хэрэгсэлтэй болох шаардлагатай байна. Мөн сурагчид теле цахим хичээлд суралцахад эцэг эхчүүдийн туслалцаа шаардагддаг учраас тэдэнд зориулсан сургалт мэдээлэл хүргэх зэрэг ажлууд хэрэгцээтэй байна гэсэн зөвлөмжийг бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс гаргажээ.Энэ хүрээнд аймгийн БСУГ-аас багш нартайгаа хамтран цахим хичээлд хамрагдах орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэв. Энэ онд ЕБС-ын 12 дугаар ангийг 1247 хүүхэд төгсөнө. Эдгээр сурагчдын тухайд давтлага хичээлд хамрагдах явцыг багш нар тусгайлан хариуцаж ажиллаж байна гэлээ. Орхон аймгийн тухайд цахим буюу теле хичээлд оролцож буй сурагчдын судалгаа авахад бага дунд ангийн хамрагдах хувь 83.3 хувь ахлах ангийхан 82 хувьтай гарчээ.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















СЭТГЭГДЛҮҮД /0/