/2021.04.28/ Сүүлийн 24 цагт 790 PCR шинжилгээ хийснээс 19 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 11-р сард батлагдсан 25 тохиолдлыг оролцуулан тооцвол 387 болсон байна.
Батлагдсан 19 тохиолдлын 11 нь ойрын хавьтал бол 7 шинэ халдвар бүртгэгдсэн энэ нь сайн дурын шинжилгээ өгсөн 4 иргэнээс шинж тэмдэг илрээд эмнэлэгт хандсан 3 иргэнээс батлагдсан бөгөөд Төв аймгийн заамар сумаас нэг халдвар зөөвөрлөгдөн ирсэн байна. БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн нийт иргэдийн 287 нь гэрийн ажиглалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар 59 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлэгсдийн 76 хувь нь буюу 45 хүний биеийн байдал хөнгөн, 24 хувь буюу 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчдээс биеийн байдал хүндэвтэр хүний тоо сүүлийн 7 хоногт ихсэх хандлагатай байгааг хэлж байлаа.
Нийт батлагдсан тохиолдлуудын 90 тохиолдол буюу /25%/-г хүүхдүүд эзэлж байна. Улаанбаатар хот болон бусад орон нутагт ч мөн адил хүүхэд халдвар авах нь ихэссэн. Иймд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай гэдгийг эцэг эх, асран хамгаалагчдад өгч байлаа.
Сүүлийн 24 цагт 10 багт халдвар нэмэгдэн Баян-Өндөр сумын 21 багт халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд орон сууцны хороололд 82 %, гэр хороололд 18% нь бүртгэгджээ.
Аймгийн хэмжээнд нийт 20192 хүн тун вакцин хийснээс 1-р тунд хамрагдсан 18478 иргэн, 2-р тунд 1714 иргэн хамрагдлаа.
Манай аймагт цаашид нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн орны хүрэлцээ дуусвал тусгаарлах эмнэлгээр хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, спорт заал, дотуур байрыг ашиглахаар төлөвлөж байна. Үүнд, тусгаарлах эмнэлгээр улсын болон хувийн 7 эмнэлэг, 3 дотуур байр, 2 зочид буудлыг ашиглаж, нийтдээ 690 орыг бэлтгэж, таван байгууллагын 169 бие бүрэлдэхүүнийг ажиллуулахаар төлөвлөлт хийгдсэн болохыг Орхон аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Тусгаарлах эмнэлгээр ашиглахаар төлөвлөсөн эмнэлэг, тасгууд БОЭТ-ын Хүүхдийн тасаг, Эмнэлэг сувиллын цогцолбор ,Ачит эмнэлэг ,Очир- Увидас эмнэлэг ,Баян-Өндөр Мед эмнэлэг ,Тайхар эмнэлэгт тусгаарлана.
















СЭТГЭГДЛҮҮД /0/