Орхон аймаг: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г хэрэгжүүлэх боломжгүй сайн дурын шинжилгээ авах цэгүүд үргэлжлэн ажиллана

Орхон аймаг: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г хэрэгжүүлэх боломжгүй сайн дурын шинжилгээ авах цэгүүд үргэлжлэн ажиллана

Орхон аймгийн хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд 2021 он  гарснаас хойш нийт 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Тухайлбал аймгийн Онцгой комиссын зардлаас 451 сая төгрөг, засаг даргын нөөц сангаас 23 сая төгрөг, аваарын зардлаас 513 сая төгрөг, ЭМЯ-наас түргэвчилсэн оношлуурын зардалд 273 сая төгрөгийн санхүүжилтийн гүйлгээг хийжээ. Зарцуулалтаар нь ангилбал:Түргэвчилсэн оношлуурт 326,9 сая төгрөг  Вируслогийн шинэ лабораторийн тоног төхөөрөмжид 270 сая төгрөг

Шуурхай штаб болон хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хоолны зардалд 162,8 сая төгрөг Шинжилгээ авах вакцинжуулалтад 95,9 сая төгрөг  зарцуулжээ.

Халдвар хамгааллын хэрэгсэлд  91,3  сая төгрөг Шатахуун тээврийн зардалд 64,9 сая төгрөгийг зарцуулсан нь хамгийн их хувийг эзэлж байна. Энэ хүрээнд иргэдээс ирсэн асуултанд хариулт өглөө.Нэг хаалга нэг шинжилгээг Орхон аймагт зохион байгуулах боломж байгаа эсэхэд мөн зарцуулсан зардалдаа тусгаад үнэ төлбөргүй авах боломжтой бий юу? Уг асуултанд АОК-ын дэд дарга Г.Ганбаатар хариулахдаа Орхон аймагт Нэг хаалга Нэг өрх шинжилгээ авахгүй тухайн ажлыг зохион байгуулах хөрөнгө мөнгө хүн хүчний асуудал дутагдалтай уг асуудлыг бид сайн дурын шинжилгээгээр шадар сайдын батласан тарифт үнээр иргэдээс авч байна. Нэг хаалга Нэг шинжилгээ авах ЭМГ-ааас ямар нэгэн шийдвэр судалгаа гараагүй байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу