Орхон аймаг: Халдвар авсан 14 хүүхэд БОЭТ-д эмчлэгдэж байна

Орхон аймаг: Халдвар авсан 14 хүүхэд  БОЭТ-д эмчлэгдэж байна

Сүүлийн 24 цагт  нэг тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 11-р сард батлагдсан 25 тохиолдлыг нэмж тооцоход нийт 388 боллоо.  Батлагдсан 1 тохиолдол нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байгаа юм.

      Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 20 буюу Улаанбаатар хотоос 11, Өмнөговь аймгаас 6, Төв аймгаас 2, Завхан аймгаас 1 иргэн бүртгэгджээ. 

        Халдвар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 багт тарсан ба Малчин багт халдвар бүртгэгдээгүй. Нийт батлагдсан тохиолдлоос том хүн 273 бол  90 хүүхэд халдвар аваад байгаа юм. Хүйсийн хувьд эрэгтэй 184, эмэгтэй 178 байна.  

       БОЭТ-д батлагдсан 64 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүндэвтэр 14, хөнгөн 50 хүн байна. Том хүн 50, хүүхэд 14, жирэмсэн эмэгтэй 3, батлагдаагүй хүүхдээ асарч байгаа 4 хүн байна. 

      Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 2092, дам хавьтал 2366 хүнийг олж илрүүлэн тусгаарлах болон шинжилгээ авах ажлуудыг зохион байгууллаа. 

     Дархлаажуулалтад 1-р тунгийн вакцинд 18494, 2-р тунд 2600 иргэнийг хамруулсан.  1-р тун хийлгээд халдвар авсан 57, 2-р тун хийлгээд халдвар авсан 5 иргэн бүртгэгдсэн.

НЭМТ-ийн вируслогийн лаборатори ашиглалтад орсноос хойш өдөрт дунджаар 790 PCR  шинжилгээ хийж байна. 4 сарын 28-ны өдөр ПГУ шинжилгээнд ойрын хавьтлын 313, тандалтын 156, сайн дурын 11 иргэнийг хамрууллаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу