Орхон аймаг: Цар тахлын тэргүүн фронтод ажиллаж буй 840 гаруй алба хаагч нарт 20 сая төгрөгний дархлаа дэмжих бүтээгдэхүүн олголоо

Орхон аймаг: Цар тахлын тэргүүн фронтод ажиллаж буй 840 гаруй алба хаагч нарт 20 сая төгрөгний дархлаа дэмжих бүтээгдэхүүн олголоо

2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдөж ирсэн Короновирусын халдварын анхны тохиолдол Монгол улсад бүртгэгдсэнээс хойш эмнэлэг, цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт гэх мэт чиглэл бүрийн төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Мөн 2020 оны 11 дүгээр сард дотоодын халдвар гарснаас хойш төрийн албан хаагчид улам бүр  хүчин чармайлт гарган өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ. 

Сүүлийн үед дотоодын халдвар нэмэгдэж, нас баралт ч төдийлөн буурахгүй байна. Чухам ийм цаг үед тэргүүн шугамд ажиллаж байгаа эдгээр алба хаагчид ядарч сульдах, дархлаа нь сулрах,  халдвар авах, короновирусээр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс Короновирусын халдварт цар тахлын эсрэг ажиллах боловсон хүчний дутагдалд орж болзошгүй нөхцөл ч бүрдээд байгаа.

Энэ хүнд хэцүү цаг үед 20 шахам сая төгрөгийн хөрөнгө гаргаж, халдварын эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн олголоо. Үүнд нийт 840 орчим төрийн алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр тэдгээрийн төлөөлөлд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар бүтээгдэхүүний дээжийг гардуулан өглөө. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу