"Ногоон-Эрдэнэт" болзолт уралдааны шагнал 10-16 сая төгрөг байх ба ААН, иргэдийг идвэхитэй оролцохыг уриаллаа

"Ногоон-Эрдэнэт" болзолт уралдааны шагнал 10-16 сая төгрөг байх ба ААН, иргэдийг идвэхитэй оролцохыг уриаллаа

 Мод тарих ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжийн дунд “Ногоон-Эрдэнэт” болзолт уралдааныг аймгийн хэмжээнд зарлалаа. Болзолт уралдааны шагналын сан 10-16 сая төгрөг байх юм.

    Уралдаан 4-р сараас эхлэн 9-р сар хүртэл хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд айл өрх гишүүдийн тооноос багагүй тоогоор, аж ахуй нэгж байгууллага ажилтны тооноос багагүй мод тарьсан байх шаардлагатай. Хоёрдугаар шатанд анх тарьсан болон нийт тарьсан модны 75-аас дээш хувь нь ургасан байх зэрэг шалгуурыг тавьжээ.

    Уралдаанд оролцох хүсэлт, бүрдүүлэх материалаа харьяа багийнхаа ажлын албанд хүргүүлнэ. Агаарын бохирдлыг бууруулах, амьдрах орчноо сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэхэд иргэн таны үүрэг оролцоо чухал юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Зөв сайхан санал санаачилга байна Заавал 10-15 саяын шагналаар яах гэсэн юм дээ Баг болгоноо 2 өрх айлийг 500 500 -гаар урамшуулаж шинэ жилээр өвгөн ааваар бэлэг өг Эсвэл цагаан сараар хотын дарга хадаг сүүтэй гэрт нь очиж золговол тун зүгээр шүү дээ.

Лүндэн

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу