Аавдаа хайртай гэж хэлээрэй...

Аавдаа хайртай гэж хэлээрэй...

                  Жил бүрийн 5-р сарын 6 ны өдрийг Эрдэнэтчүүд бид “Аавдаа би хайртай” буюу аавуудын өдөр гэж ойлгож ирсэн.

Энэ ямар учиртай вэ гэж...Эрдэнэт хот минь байгуулагдаад 45 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд Эрдэнэтийн уугуул иргэд буюу төрсөн иргэд 45 насыг хүрчээ.Энэ хугацаанд өнөөдрийн Эрдэнэтчүүд буюу Орхон аймгийн иргэдийн хүүхэд ахуйн хүмүүжил, мартагдашгүй тэр л дурсамж, олон олон хүүхдүүдийн өндөр аав болсон Цэвэлмаагийн Хүрээлбаатар хэмээх эрхмийн энэ хорвоод мэндэлсэн өдөр.Өөрөө өнчин өрөөсөн амьдралыг үзэж туулсаар Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхлэсэн тэр л үе буюу 1978 онд Эрдэнэт хотод ирж, зураачаар ажиллаж олон лозун плакатны зургийг зурж, олон олон бүтээл туурвиж явсан тэрээр анх хүүхэд багачуудын хүмүүжил, соёл урлагийн боловсрол олгох тал дээр шинээр санаачлан тэр үедээ үгүйлэгдэж байсан /одоо бүр их үгүйлэгдэж байгаа/ хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэх ажилд ханцуй шамлан орсон. Тэрээр “Найрамдал бүжинхэн” ардын театр байгуулан Монгол улсын хоёрдахь театрыг үүсгэж тэр үеийн төр засгийн томчууд ирэхэд нүүр тахалдаг байсан тоглолтуудын нэг болж байсан гэдэг. ОУ Найрамдал зуслан, Буриад улс гээд олон газруудаар уригдан тоглогдож байсан Хүүхэлдэйн театрынханы шуугиан тасраагүй.

Ц.Хүрэлбаатар хамт олонтойгоо 1993 онд Эрдэнэт хотын драмын театрын шатсан барилгыг өөрсдийн хүч хөрөнгөөр босгож байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан.Бүхэл бүтэн 2 давхар улсын барилгыг өөрийнхөө хөрөнгөөр засаж байдаг түүнээс өөр хүн тэр үед байгаагүй... Мөн дараа нь бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг байгуулан өнчин өрөөсөн хүүхдүүдийн төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн.Энэрэл хөдөлмөр зуслангаа байгуулан хүүхдүүдээ тэжээж, өсгөж байсан тэр л эгэл бөгөөд эгэлгүй эцгийн мэндэлсэн өдөр 5-р сарын 6. БУхамсарт бүхий л амьдралаа бусдын аз жаргалын төлөө, элэг бүтэн амьдрал, өнчрөл хагацлын зовлонг нимгэлэх гэж тэр амьдарсан. Өнөөдөр тус төвийг 500 гаруй хүүхэд төгсжээ.

Энэ жилийн “Аавдаа би хайртай” арга хэмжээг цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэртээ байгаа хүмүүст зориулж чөлөөт уран бүтээлийн NBTV буюу Номин ТВ болон Энэрэл төвийнхөн Орхон аймгийн бүх телевизүүдээр нэгэн зэрэг цахим дурсамж тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү тоглолтоор Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын үеийн Эрдэнэтийн соёл урлаг, ардчиллын тухай болон Хүүхэлдэйн театрын өнөөдөр ба өчигдрийн тухай сонирхолтой нэвтрүүлгийг үзэж сонирхох болно. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд зохиогдсон “Аавдаа би хайртай” гар зургийн уралдаанд оролцогчдыг шалгаруулах юм байна. 2021 оны 05-р сарын 06-ны өдөр 18:00 цагт Орхон аймгийн бүх телевизээр нэгэн зэрэг аавуудаа дурсаж “Ааваа би танд хайртай” гэж хэлээрэй...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу