Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 72 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 66 тохиолдол бүртгэгдсэн байна. 2021.05.03 өдрийн 09:00 цагийн байдлаар 501 ПСР шинжилгээ хийхэд 9 шинэ халдвар бүртгэгджээ. Сүүлийн 72 цагт батлагдсан тохиолдлууд Ойрын хавьтлаас-20 Хувийн эмнэлэгтэй холбоотой-41 Шинээр-4 /шинж тэмдэг илрээд шинжилгээнд хамрагдсан иргэдээс/ Зөөвөрлөгдсөн-1 /Улаанбаатар хотоос/ тус тус халдвар илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаад 12 эмнэлгийн ажилтан халдвар авчээ.6 ажилтан ар гэрийн хүрээнд халдвар авсан нь тогтоогдсон тухай ЭМГ-аас мэдээллэв.Халдвар гарсан гэх хувийн эмнэлэгтэй холбоотой хяналт шалгалт явагдсан бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарсан ч нууц үе дээрээ явж байсан иргэн хэвтэн эмчлүүлсэн нь халдвар гарах шалтгаан болсон гэв. Одоогоор хувийн эмнэлэгтэй холбоотой 41 халдвар бүртгэгдээд байна. БОЭТ-д 101 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1 иргэн хүндэвтэр 15 иргэн байна.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















Эмнэлэгүүд хэвтэж эмчилсэн өвчтөнгөө гарахад нь шинжилгээ авч гаргаж байвал зүгээр юм биш үү. Тэгвэл гэр орондоо эрсдэл дагуулахгүй.
Иргэн