"Аавдаа бид хайртай" гар зургийн уралдаанд 240 хүүхэд зургаа илгээж 30 хүүхдийн бүтээлийг шагнаж урамшуулжээ

"Аавдаа бид хайртай" гар зургийн уралдаанд 240 хүүхэд зургаа илгээж 30 хүүхдийн бүтээлийг шагнаж урамшуулжээ

 Орхон аймгийн Ардчиллын анхдагчдын нэг, Монгол улсын хоёрдахь Хүүхэлдэй театрыг үүсгэн байгуулагч, бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг үүсгэн байгуулагч Цэвэлмаагийн Хүрэлбаатар хэмээх энэ эрхэм хүмүүний мэндэлсэн өдрийг угтан түүний үр хүүхдүүд жил бүр "Аавдаа бид хайртай" арга хэмжээг 5-р сарын 6 ны өдөр зохион байгуулдаг. Тус өдрийг өдгөө 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд жил бүр олон төрлийн арга хэмжээ болж өнгөрдөг байна. Энэ жилийн тухайд хөл хорионы улмаас цахим орчинд "Аавдаа бид хайртай" гар зургийн уралдаан зарлаж аав нартаа зориулах сэтгэлийн нандин дурсамжийг хөглөх уралдаанд хүүхдүүд өөрсдийн зурсан зургаа илгээн оролцжээ. Улаанбаатар, Завхан,Дорноговь,Булган зэрэг аймаг хотуудаас нийтдээ 240 гаруй хүүхдүүд уралдаанд зургаа илгээсэн байна.10-16 насны хүүхдүүдийн дунд зарласан ч 6-10 насны хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн учир хүлээн авч оролцуулжээ.Хүүхдүүд зурсан зургаараа дамжуулан аавынхаа тухай зүрх сэтгэл доторх дүрслэлээ илэрхийлж өөр өөрсдийн ертөнцөөр өгүүлсэн байв.Амьдралын хатуу нугачаанд аавыгаа алдсан хүүхдүүд тэнгэрт байгаа аавдаа зориулан зураг зурсан байлаа.Уурхайд ажилладаг аавыгаа дотоод сэтгэлдээ дүрслэн зурсан бяцхан охины бүтээлч нүдэнд тодорч харагдана.Гэр бүлийн ноён нуруу болсон аавууддаа сэтгэлийн үгээ зургаар илэрхийлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулан шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Тус уралдааны шагналын сан 2,5 сая төгрөг бөгөөд эхний таван байрт шалгарсан бүтээлүүдэд гарын бэлэг мөнгөн шагнал дагалдуулсан бол 25 хүүхдийг нэмэлтээр шагнаж тусгайлан бэлдсэн гарын  бэлэг өгсөн байна. Тэнгэрт байгаа аавдаа зориулан зураг илгээсэн Дорноговь аймгаас оролцсон 7-р ангийн сурагч А.Хонгорзул охины бүтээл тэргүүн байрт шалгарсан байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Сайн байна уу? Тэр 25 хүүхдийн бүтээлийг ямар шалгуураар шалгаруулсан бэ?

Батцэцэг

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу