Орхон аймаг: 1-21 байртай холбоотой 4 халдвар бүртгэгдсэн бол ойрын хавьтлаас 10 халдвар батлагдлаа

Орхон аймаг: 1-21 байртай холбоотой 4 халдвар бүртгэгдсэн бол ойрын хавьтлаас 10 халдвар батлагдлаа

Сүүлийн 24 цагт 14 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 520 боллоо.

Батлагдсан 10 тохиолдол ойрын хавьтлаас -10, 1-21-р байр орцноос батлагдсан -4 тохиолдол бүртгэгдлээ.

Халдвар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант суманд бүртгэгдсэн. Малчин багт халдвар бүртгэгдээгүй.

Хамгийн их тархалттай баг Зэст баг 80 тохиолдол, Цагаанчулуут баг 56, Хүрэнбулаг баг 46 тохиолдлууд бүртгэгдээд байна. Том хүн 368 /76%/, хүүхэд 113 /24%/.

БОЭТ-д батлагдсан 140 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 1, хүндэвтэр 33, хөнгөн 99 хүн байна. Том хүн 112, хүүхэд 28, жирэмсэн эмэгтэй 2 эмчлүүлж байна. Батлагдсан 1 жирэмсэн эмэгтэй амаржиж 3,800 грамм охинтой болсон байна. 

Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 2398, дам хавьтал 2511 хүнийг олж илрүүлсэн. Үүнээс гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 267, дам хавьтлын 499 иргэн байна.

Тусгаарлах 2 эмнэлэг Эрдэнэт сувилалд 20, Бадар хундага эмнэлэгт 6 хүнийг тусгаарлаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Хэзээ тэр вэ сар өдөргүй ыүрхэг юм тавьчих юм эргүү юмаа

Иргэн

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу