Орхон аймаг /2021.05.09/ сүүлийн 24 цагийн хугацаанд 506 PCR шинжилгээ хийснээс 9 тохиолдол нэмж бүртгэгдэж батлагдсан тохиолдол нийт 539 болов.Үүнээс эдгэрсэн 316 иргэн байна.
Батлагдсан 9 тохиолдол нь 8 нь ойрын хавьтлаас илэрсэн бол нэг тохиолдол сайн дурын шинжилгээ өгөхөөр ирсэн иргэнээс илэрчээ. Энэ нь халдвар иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр тархсан байж болзошгүй байна.
9 тохиолдлыг багаар задлабал: Зэст багт -2 халдвар нэмэгдэж нийт халдвар -85 Хүрэнбулаг багт-1 нийт халдвар 51, Шанд багт-2 Баян булаг багт -2 Булаг багт-1 багуудад тус тус тохиолдол илэрсэн байна.
5-р сарын 8-ны өдөр вакцинжуулалтын 1-р тунд1813 иргэн, 2-р тунд 114 иргэн хамрагдсан байна. Ингэснээр 1-р тунд 48702 иргэн, 2-р тунд 17267 иргэн хамрагджээ.
БОЭТ-д нийт 146 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 50, хөнгөн-94 хүн байгаа юм. Ойрын хавьтлын 2535 иргэн байгаа бол дам хавьтлын 2705 иргэн байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/