Л.Оюун-эрдэнэ:Хүүхдийн вакциныг 7-р сараас өмнө татан авна

Л.Оюун-эрдэнэ:Хүүхдийн вакциныг 7-р сараас өмнө татан авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулж байна. Тэрээр хүүхдийн вакциныг 7-р сарын 1-нээс өмнө татан авах талаарх мэдээллийг хүргэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Файзер вакцины хөгжүүлэлт амжилттай үргэлжилж байна. Куба улсад хамрын дусаалга туршиж байна. Аль ч тохиолдолд түрүүлж захиалга хийхээр хичээнэ. Мэдээж хүүхдийн асуудал эмзэг учир болгоомжтой, төлөвлөгөөтэй хандана. Бид Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа ба долоодугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо хийгдэж буй вакцины 80 орчим хувийг бид гаднаас худалдан авсан. Өнөөг хүртэлх худалдан авалтад ямар нэгэн хүндрэл гараагүй" хэмээлээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу