Орхон аймаг: Тарьсан модоо услаж арчилсан иргэдийг урамшуулдаг болно

Орхон аймаг: Тарьсан модоо услаж арчилсан иргэдийг урамшуулдаг болно

Орхон аймаг энэ жил хавар намрын тариалалтаар хоёр зуун мянган мод тариалахаар төлөвлөсөн бөгөөд хаврын мод тариалалтын ажил эхэллээ. 

         Нийт 4 жилийн хугацаанд 770 мянган м2 талбайд мод тарьж,  400,000метр квадрат  талбайг зүлэгжүүлнэ. Үүнээс энэ жилийн хувьд 40 мянган м2 талбайг зүлэгжүүлж, хоёр зуун мянган мод тарих ажээ.

        Хаврын тариалалтаар нийтийн эзэмшлийн 8 байршил болон байр хоорондын зай талбайд зуун мянган модыг сургууль цэцэрлэгийн багш ажилчид, СӨХ-ууд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагын ажилчидтай хамтран тарьж эхлүүллээ. 

      Орхон аймаг  2021-2024 онд “Ногоон Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг буруулах, Эрдэнэт хотыг ногоон хотын жишигт нийцүүлэн иргэдийн  эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

        “Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх, шинээр байгуулах талбайн хэмжээг гаргах, Эрдэнэт хаалганаас Булган аймаг гарах зам хүртлэх  А1001 төв замын 2 талаар тод тарих, Хотын төв зам дагуух  болон орон сууцны хорооллын дундах ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих, Гэр хорооллын өрх бүр хашаандаа мод тарих, Мод тарьж ургуулсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд болзолт уралдаан зарлаж олон нийтэд хүргэж оролцоог нэмэгдүүлэх зэрэг нийт 10 гаран зорилтот ажил байгаа юм.Энэ хүрээнд мод тарьсан иргэдийг усалгаа арчилгаа хийж анхаарал хандуулж ажилласан тохиолдолд урамшуулах ажлыг зохион байгуулна гэдгээ Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт онцоллоо.

         Төслийн ажил ийнхүү эхэлж цаашид дөрвөн жилийн хугацаанд нэг сая мод тарьж, 2024 он гэхэд төмөр хайш хашлагагүй ногоон төгөл байгуулсан байх зорилтыг тавиад байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

Зөв юм төлвөлсөн бна би 3 мод тайрсан

А.Сүхбат

Маш зөв бодлого.Манай Уртбулаг сайн тарьдаг.Одоо услах ажил,усны эх үүсвэрийг яаж шийдэх вэ.Мод бут услаад байвал ч ургана даа.

Нямцэрэн

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу