Б.Жавхлан: Долдугаар сараас нэмэгдэх НДШ-ийн хоёр хувь хэрэгжих хугацааг хойшлуулна

Б.Жавхлан: Долдугаар сараас нэмэгдэх НДШ-ийн хоёр хувь хэрэгжих хугацааг хойшлуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гадна Сангийн сайд Б.Жавхлан оролцож байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдэд дахин татварын өршөөл үзүүлэх хууль батлахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Тэрээр “Нийгмийн даатгал, татварын өрийн асуудал байгаа. Үүнийг тэглэдэг, өршөөдөг зүйл рүү бид явахгүй. Монгол Улс нэг удаа ийм хууль гаргасан. Дахиж ийм зүйл хийхгүй. 1990 онд шинэ нийгэм, шинэ эдийн засаг руу шилжсэн улс орнууд далд эдийн засгийг ил болгох зорилгоор татварын өршөөл үзүүлж байсан.

Аж ахуйн нэгжүүд орлого олдог, төр түүнийг нь дэмждэг, татвараа авдаг тогтолцоо руугаа явна. 2020, 2021 оныг дамжсан цар тахлын үед төрөөс үзүүлж болох дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлж байна. Татварын хөнгөлөлтөд өнгөрсөн онд 2,3 их наяд, энэ жил 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Төсөвт ахадсан ачааллыг аваад явж байгаа. Дээрээс нь төрийн мөнгийг мөн дайчилж байгаа.

Долдугаар сарын 1-нээс НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудал 2017 онд шийдэгдсэн байсан. ОУВС болон бусад гадаад орны өмнө хүлээсэн үүрэг байгаа. Гэсэн хэдий ч 2020 онд энэ асуудал шийдэгдэх байсан ч бид хойшлуулсан. Одоо дахиад хойшлуулах асуудлыг Засгийн газар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.

Оюутолгойн үндсэн гэрээг зогсооё гэсэн төрийн бодлого байж болохгүй. Оюутолгойн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл дараагийн 10-15 жил байх болно. Харин сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго тавиад явж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг сайжруулах ямар боломж байна, тэр бүх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ гэрээ манай татварын орчинд маш хохиролтой байсан. Иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан нь хүсэх зүйл биш. Нэг их наяд төгрөгийг бид бүтээн байгуулалтад зарцуулбал ямар их ажил хийх байсан бэ. Гэхдээ энэ цар тахлын үеийг ингэж давахаас өөр аргагүй байсан. Оюутолгой татвар бүр дээр маргалддаг" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

2012 ond nas barsan hun nasaaraa niigmiin daatgliin shimtgel tulsun,gergii ni urh tolgoison,harj handah ur huuhdgui hugjliin berhsheeltei hun ylsaas ymarch tetgemj avahgui bna.iimd ene asuudald huuli gargaj uguuch olon arvan irgen hohirch bna

Banzragchiin Lhagvasuren

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу