Орхон аймаг: Сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан шагнал гардууллаа

Орхон аймаг: Сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан  шагнал гардууллаа

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна.Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.Орхон аймгийн хэмжээнд 650 гаруй сувилагч ажилладаг байна.

Аймаг орон нутгийн удирдлагууд сувилахуйн ажил үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй сувилагч нартаа баярын мэнд хүргэж, шагнаж урамшууллаа.

Тэд “хүний төлөө” гэсэн сэтгэлээр өвчтөнөө эрүүл саруул, аз жаргалтай болгохын тулд багш, зөвлөгч, сэтгэл зүйч гээд олон мэргэжлийг давхар хийдгээрээ онцлогтой. Эрдэнэт хотдоо тасралтгүй 30 гаруй жил ажилласан  цар тахлын үед хүндтэй үүргийг гүйцэтгэж буй сувилагч нараараа бахархаж байна.

Ажил хөдөлмөрөөрөө манлайлсан эмч, сувилагчдад ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “ Хүндэт жуух бичиг”, аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг” , Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг” шагналыг гардуулан өглөө.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу