Орхон аймаг:Вакцин хийлгэсэн боловч халдвар авсан 119 тохиолдол батлагдаад байна

Орхон аймаг:Вакцин хийлгэсэн боловч халдвар авсан 119 тохиолдол батлагдаад байна

/2021.05.19-ны 08:00 цагийн байдлаар/

       Манай аймагт анхны нас баралт бүртгэгдлээ. Говил багийн харъяат 55 настай эрэгтэй 4 сарын 27-нд ажил дээрээ бараа хүргэж ирсэн хүний ойрын хавьтал  болсон тул PCR шинжилгээ өгч батлагдсан. Улмаар 2021-05-07-нд коронавирусийн халдвар, нэн хүнд хэлбэр цээжний 2 талд их хэмжээний талбайг хамарсан уушгины үрэвсэл амьсгалын дутагдал оноштойгоор "Эрчимт эмчилгээний тасаг"-т шилжүүлж эрчимт эмчилгээ хийж эхэлсэн. Өвчтөнийн биеийн байдал хүнд байсаар V/17-нд  амьсгал, зүрх судасний дутагдлаар нас барсан.

       Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар халдвар авсан 8 шинэ тохиолдол нэмж батлагдан нийт 610 хүн боллоо. Эдгээрээс 7 нь тусгаарлалтад байсан ойрын хавьтал бөгөөд 1 иргэн нь гадуур шинжилгээ өгсөн иргэнээс илэрлээ. 

       Батлагдсан тохиолдлуудыг харъяаллаар авч үзвэл орон сууцны хорооллоос 80 гаруй хувийг нь эзлээд байна. 

17 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн иргэдийн тоо 498 боллоо.

       Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 468 иргэнд PCR, 542 иргэнд түргэвшилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс хавьтлын шинжилгээнд 511, тандалтын шинжилгээнд 282, сайн дурын шинжилгээнд 217 иргэн хамрагдсан байна. 

       Гэрийн тусгаарлалтад нийт 1643 хүнийг байгаагаас ойрын хавьталын 343, дам хавьталын 478, голомттой бүс нутгаас ирсэн 822 байна.

     БОЭТ-ийн халдвартын тасагт нийт 89 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 88 хувь нь хөнгөн, 10 хувь нь хүндэвтэр, 2 иргэний биеийн байдал хүнд байна. 

Дархлаажуулалтад хамрагдвал зохих 64333 иргэн байгаагаас 1-р тундаа 79 хувь нь, 2-р тундаа 27 хувь нь хамрагдаад байна.

      Дархлаажуулалтын дараа халдвар авсан 119 тохиолдол байгаагаас 1-р  тунгаа хийлгэсэн 102, 2-р тунгаа хийлгэсний дараа халдвар авсан 17 хүн байгаа бөгөөд эдгээрийн биеийн байдал бүгд хөнгөн байгаа нь вакцин тодорхой хэмжээгээр үйлчилж, үр дүнгээ өгч байгааг нотлож байна. Иргэд дахлаажуулалт хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтож дуусах хүртэл 14-28 хоногт аль болох халдвар авахгүйг хичээх шаардлагатай байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу