Шийдвэр: Голомтот бүс нутагт зорчоод ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтанд байх журам хэвээр үргэлжилнэ

Шийдвэр: Голомтот бүс нутагт зорчоод ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтанд байх журам хэвээр үргэлжилнэ

5-р сарын 22-оос 5-р сарын 31-ний өдрийг хүртэлх тээвэрлэлтийн цагийн хуваарь гарсан бөгөөд маргааш буюу 5-р сарын 22-нд Улаанбаатараас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар чиглэлд 11:00, 14:00, 17:30 цагт нийтийн тээврийн автобус үйлчилнэ.Орох гарах хөдөлгөөн хийгдэж буйтай холбогдуулан тусгаарлалтын журмын талаар иргэд асууж буй үүнд Орхон аймгийн онцгой комиссын дэд дарга Г.Ганбаатар хариулахдаа Улаанбаатар болон голомт болсон аймаг хотоос ирэх иргэд заавал 7 хоног гэрийн тусгаарлалтанд байна.Ялангуяа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажиллагсдын хувьд ч тэр гэрийн тусгаарлалтанд байхаас гадна шинжилгээ өгөх ёстой ээлжийн амралтаа аваад эргэн ажилдаа орж байгаа ажилтан заавал ПСР шинжилгээ өгч байж ажилдаа явах зэрэг дүрэм журам үйлчлэх юм байна. 

Суудлын такси цаг харгалзахгүй бөгөөд 17:00 цаг хүртэл тээвэрлэлт хийнэ.

5-р сарын 23-аас өдөрт 6 цагийн давтамжаар нийтийн тээвэр явах бөгөөд 9:00, 10:00, 12:00, 14:00, 16:00, 17:30 цагуудад зорчино.

Нийтийн тээврийн үйлчилгээ эхэлсэнтэй холбоотойгоор тээвэрлэгч байгууллагуудын жолооч, инженер, тээвэр зохицуулагч нарыг 1,2-р тун вакцинд бүрэн хамруулсан.

Түүнчлэн өнөөдөр хот хоорондын тээврийн жолооч нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна.

МХГ, ЦГ, АТТ хамтран тээвэрлэгч байгууллагуудын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон ариутгал халдваргүйтгэл, тусгаарлалт, хамгаалах хэрэгслийн нөөцөд шалгалт хийж байна.

Билетийг онлайнаар болон тасалбар түгээх байрнаас захиалан авах боломжтой.

Биеийн байцаалт болон бусад бичиг баримтуудыг үндэслэн зорчуулна.

Нийтийн тээврээр зорчих үнэд өөрчлөлт ороогүй! Автобус 19,600 төгрөг, суудлын тээврийн хэрэгсэл 30,000 төгрөг байна.

Иргэд Орхон аймгаас гарах болон Орхон аймагт ирэх тохиолдолд заавал ERDENET.MN сайтад хүсэлт өгч зөвшөөрөгдсөн байх шаардлагатайг анхаарна уу!

Зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зорчигчийн асуумж бөглөх шаардлагатай!

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Улсын онцгой комиссын шийдвэрээ сайн ойлгоогүй хариулчих шиг болсон. 46р тогтоолын 2.5д юу гэж бичсэныг ойлгох хэрэгтэй байна

Мөнх

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу