АОК: Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон баримтыг нь үндэслэн "Erdenet.mn" бүртгэл хийхгүй зорчих боломжтой

АОК: Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон баримтыг нь үндэслэн "Erdenet.mn" бүртгэл хийхгүй зорчих боломжтой

 Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд зорчих хөдөлгөөнтэй  холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг УОК оос  шинэчлэн баталсан.Уг журамтай холбоотой орон нутгууд АОК өөрсдийн шийдвэртэй хамтатган бүртгэл мэдээллийг авах журам гаргасан.Тухайлбал Орхон аймаг орох гарах хөдөлгөөн хийж буй иргэдийг "Erdenet.mn"бүртгэж авах хяналт тавих байдлаар ажиллаж буй.Зорчих хөдөлгөөн нээгдэж нэг хоногийн дотор 1400 орчим тээврийн хэрэгсэл Орхон аймгийг зорьж ирсэн бол гарах хөдөлгөөн ч мөн 2 дахин нэмэгджээ.

Хот хооронд зорчих иргэдийн хувьд вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон баримтыг нь үндэслэж зорчуулах аж. Иргэд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явах юм байна. Хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон, эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэх эмчийн магадлагаатай бол PCR шинжилгээ шаардахгүй түүнчлэн "Erdenet.mn"бүртгүүлэхгүйгээр вакцины гэрчилгээгээ үзүүлэн зорчих юм байна. PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүний асрамжид яваа 0-17 хүртэлх насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу