"Токио-2020" олимпыг зорих чөлөөт бөхийн 9 тамирчинг баталсан бөгөөд Эрдэнэтийн нэг тамирчин багтсан байна

"Токио-2020" олимпыг зорих чөлөөт бөхийн 9 тамирчинг баталсан бөгөөд Эрдэнэтийн нэг тамирчин багтсан байна

Монголын чөлөөт бөхийн холбооны  дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.

Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдлээ.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

  • Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр түүний хувьд Эрдэнэт хотын хангарьд клубд хамаардах тамирчдын нэг бөгөөд ийнхүү олимпын наадамд орох эрхээ баталгаажууллаа. 
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
  • Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу