Орхон аймаг вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 11 ны өдөр вакцинжуулалтанд хамрагдсан Булган аймгийн харьяат 45 настай эрэгтэй өнөө өглөө буюу 25 ны өдөр нас баржээ. Тэрээр Орхон аймагт Эрдэнэ багт түр оршин сууж байсан бөгөөд барилга дээр ажилладаг нэгэн байж.
Нас барсан шалтгааныг ар гэрийнхэн ойрын хүмүүс сошиал орчинд вакцинаас болж өнгөрчихлөө гэсэн мэдээлэл оруулсан бөгөөд одоогоор уг асуудлыг нарийвчлан шалгаж байгаа юм.Уг асуудлын мөрөөр ЭМГ-ын дарга Д.Сүхээгээс тодруулахад:
Өнөөдөр өглөө үүрийн 06:00 цаг орчмын үед дархлаажуулалтын эхний тундаа 5-р сарын 11-ны өдөр хамрагдсан гэсэн өгүүлэмжтэйгээр 45 настай эрэгтэйд түргэн тусламж ар гэрийнхэн нь дуудсан уг дуудлагын дагуу БОЭТ-ийн түргэн тусламж 06 цаг 15 минутын орчимд очиход 45 настай эрэгтэй харамсалтай нь амьсгал хураасан байсан. Иймд ЦГ-ын 102 дуудлага өгч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Яг дархлаажуулалтын вакцинаас гэж хэлж тодорхойлох боломжгүй. Учир нв тус иргэний хувьд 14 хоногийн өмнө вакцин хийлгэсэн вакцин хийлгэснээс хойш 30 минутад вакцины хариу урвал илэрвэл үхэлд хүргэх аюултай шинж тэмдэг илрээгүй хяналтанд 30 минут болоод явсан биеийн байдал ямар байсан суурь өвчин гээд асар олон хянаж тогтоох ажлууд явагдана эцсийн нарийвчласан дүгнэлтийг тус иргэн вакцинаас болж эрүүл мэндэд ноцтой асуудал үүсч амь насаа алдсан эсэхийг ЦГ, болон Шүүх эмнэлэг шинжилгээ тогтооно.
















СЭТГЭГДЛҮҮД /0/