Орхон аймаг: Хоёр өдрийн дотор зөөвөрлөгдөн орж ирсэн "ТАВАН" тохиолдол батлагдлаа

Орхон аймаг: Хоёр өдрийн дотор зөөвөрлөгдөн орж ирсэн "ТАВАН" тохиолдол батлагдлаа

Орхон аймаг: /2021.05.30/ Шинээр 12 халдвар батлагдсан эдгээр тохиолдлууд ойрын хавьтлаас 10 зөөвөрлөгдөн орж ирсэн 2 халдвар байна. Өчигдөр 29 ны өдөр 3 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд хоёр өдрийн дотор 5 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн гэсэн үг. Эдгээр иргэд нь вакцины 2 дахь тундаа хамрагдсан гэдгээрээ бүртгэл шинжилгээгүй нэвтэрчээ. Гэвч дэглэм бариагүй хэнэггүй явснаас болж халдвар авсанаа мэдэлгүй түргэвчилсэн шинжилгээ хийх явцад батлагдаж байгаа нь иргэд вакцин хийлгэсэн гээд амны хаалтаа авах нус гоожих ханиалгах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрэх үед тоохгүй өнгөрөх зэргээс болж буйтай холбоотой хугацаа алдаж халдвар тараах эрсдлийг бий болгож байгаа тул зорчих хөдөлгөөн хийж буй иргэдэд хяналт тавих нь чухал байна.Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд вакцинд хамрагдсан иргэд байх бөгөөд хийлгэсэн өдрөөсөө эхлэн дэглэмээ барилгүй явсны улмаас халдвар авч удсан байх магадлал өндөр байна гэдгийг мэргэжилтэнгүүд онцолж байна. Мосвка -300 хороололтой холбоотой халдварыг хумихаар тандалтын ажлууд явагдаж байгаа бөгөөд ойрын хавьтлуудыг олж тогтоосон байна. Орхон аймагт сүүлийн өдрүүдэд батлагдаж буй тохиолдлууд барилга дагасан халдвар зонхилсон бөгөөд энэ нь халдварыг энд тэнд алаг цоог хэлбэрээр тархаасан байж болзошгүй байна. 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр

 "Улаанбаатар хотын 151 хороо бүхэлдээ халдварын голомт болсон. Иймд хүн олноор цугларсан газар очихгүй, зайгаа барих, амны хаалтаа зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна" гэв.

Орон нутгийн хувьд өнгөрсөн долоо хоногт 365 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна.Энэ нь орон нутаг руу зорчих иргэд халдвар тараах эрсдэл өндөр байгааг санууллаа.

Вакцины бүрэн тунд хамрагдвал халдвар болон өвчний хүндрэлээс сэргийлэхийг эмч нар зөвлөж байгааг ЭМЯ мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

Вакцин хийлгэсэн дэглэм барьсан хирнээ халдварлаад байхад ,2 тунгаа хийлгээд 30 хоносон мөртлөө халдвар авсан байхад,хятад вакцин ямар ч үр дүнгүй байгааг харуулаад байна ш дээ

Ягаанцэцэг

olon hun bgaa gazar bitgii och gecheed ner devshij bgaa humuus ni yagaad olon hun tsugluulaad yavaan bol.ted nart helmeer

m

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу