Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн 476 PCR шинжилгээний хариунаас 8 шинэ халдвар бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтлаас батлагдсан.БОЭТ-д өнөөдөр 133 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс насанд хүрсэн 96, 0-15 насны 37 хүүхэд өнөөдөр эмчилгээ хийлгэж байна.
Энэ сарын 22 ноос эхлэн хот хоорондын хөдөлгөөн нээгдсэн өдрөөс хойших хугацаанд Орхон аймагт 8 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд эдгээр халдваруудыг дагасан 48 халдвар бүртгэгджээ.Энэ нь хөдөлгөөн нээгдсэнээр орон нутагт халдвар орж ирэх эрсдэл маш өндөр байгааг илтгэж байна.Тандалт судалгаанаас харахад Орхон аймагт 6-р сард халдварын тоо өсч долоо хоногт бүртгэгдэх халдварын тоо 200 давах хандлагатай байна гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ онцоллоо.
Өнөөдөр 829 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ тоо нь халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/