"Орон нутагт Pfizer вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ"

"Орон нутагт Pfizer вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ"

Pfizer вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.Харин Орхон аймагт 1600 орчим жирэмсэн эмэгтэйчүүд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэдэд эмчийн зөвөлгөө асуумжтайгаар хийх юм байна. 

Тэрбээр "Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя" хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг Pfizer вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу