Х.Баттулга: Боловсрол, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнууд өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж ажиллах учиртай

Х.Баттулга: Боловсрол, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнууд өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж ажиллах учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Монголын бүх хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

Бидний ирээдүй болох 1.2 сая хүүхэд ихийг сурах, эзэмших, эх орондоо тусыг бүтээх эрмэлзлээр жигүүрлэн өсөж бойжиж байна. Монгол Улсыг дэлхийн дайдад байр сууриа тамгалсан орчин үеийн хүчирхэг улс болгон хөгжүүлэх зам, гэрэлт ирээдүйг шинэ үеийн хүүхэд, залуучууд Та нар дархална. Том мөрөөдөл тээж, томоор сэтгэж сураарай, дүү нар минь.

Хүсэл мөрөөдлөө бодит болгох хамгийн дөт, шулуун зам бол боловсрол гэдгийг үргэлж санаж, мэдлэг чадвараа байнга төгөлдөржүүлэх, нээлттэй сэтгэж, бусдад бодол санааг ойлгуулах, бусдыг ойлгох харилцааны чадварт шамдан суралцахыг хүүхдүүд Та нартаа аминчлан захья.

Хүүхэд, багачуудын сурах, боловсрох хүслийг дэмжин тэтгэх, эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй нийгэмд өсөн торних нөхцөлийг нь бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь Монгол төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм.

Боловсрол, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн бүх шатны ажилтнууд өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж ажиллах учиртай. Хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг дэмжинэ гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа юм.

Монгол Улсын гэрэлт ирээдүйг төрүүлж, өсгөж буй аав ээж, гэр бүлийнхэнд нь Хүүхдийн баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын ирээдүй тунгалаг, гэрэл гэгээтэй байх болтугай” гэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу