Энэ жилийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ачит Ихт ХХК 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ

Энэ жилийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ачит Ихт ХХК 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ

Орхон амйгийн ЗДТГ, Ачитх Ихт ХХК-тай 2017 оноос хойш хамтран ажиллаж төлөвлөгөөг баталж аймаг орон нутгийн хөгжлийн төлөө олон ажлуудыг төлөвлөж хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн 2020 оны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудаа 94,5 хувийн биелэлттэй хэмээн хоёр тал дүгнэсэн.

2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах, боловсрол, хүүхэд залуусын хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны хороогоор хэлэлцэж зөвшилцсөн нийт 10 арга хэмжээ тусгагдсан.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2021 онд “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын урд талын 5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Бүрэнбүстийн хөв цөөрмийг доторлох, унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн мониторингийн цооног гаргах, Дэнж багийн 20 дугаар сургуульд химийн лабораторийг бүрэн тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Нийт 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ачит Ихт компани хийх юм
. Эх сурвалж: Erdenetinfo.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу