Орхон аймаг: Сүүлийн 10 хоногт зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай холбоотой 50 гаруй халдвар бүртгэгджээ

Орхон аймаг: Сүүлийн 10 хоногт зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай холбоотой 50 гаруй халдвар бүртгэгджээ

Хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн 5-р сарын 22 ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд  Орхон аймагт зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар огцом өсч Улаанбаатар хот болон Булган аймгаас зөөвөрлөгдөн орж ирсэн 12 халдварыг дагасан ойрын хавьтлын 50 гаруй халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь зөөвөрлөгдөн орж ирсэн иргэдийн ойрын хавьтал болон гэр бүлийн гишүүдээс илэрсэн гэв. 

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон иргэд шинжилгээ өгөхгүй зорчих журамтай. Гэтэл дархлаа тогтоогүй үедээ халдвар авсан иргэд зорчих хөдөлгөөн хийж шинж тэмдэг илрэх үед халдвар батлагдаж байх талтай байгаа юм.Зөөвөрлөгдсөн  тохиолдлууд дотор 1-р тундаа хамрагдсан 6 тохиолдол, 2-р дахь тундаа хамрагдсан боловч халдвар авсан 1  тохиолдол байгаа юм.Халдварын тархалт зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол өндөр байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ барьж ялангуяа зорчих хөдөлгөөн хийхдээ амны хаалтаа зүүж зайгаа барихыг сануулсаар байна .

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу