Орхон аймаг: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг "ХЯЗГААРЛАХГҮЙ"

Орхон аймаг: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг "ХЯЗГААРЛАХГҮЙ"

Өнгөрөгч  долоо хоногт халдварын тархалт улсын хэмжээнд тэр дундаа орон нутагт халдварын тоо огцом нэмэгдэж байгаатай  холбогдуулан 17 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон тухай УОК-оос мэдээллэсэн энэ нь тухайн аймаг орон нутгийн "ОНЦГОЙ" комиссын шийдвэр гэдгийг онцолсон. Эдгээр аймгуудад зорчих хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан Орхон аймагт хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах уу ? гэдэг асуулт иргэдийн зүгээс олонтоо ирж байгаатай холбоотой АОК-оос тодруулахад /2021.06.14/ ны өдөр гарсан Засаг даргын захирамжинд хөдөлгөөнийг хязгаарлах талаар дурдаагүй бөгөөд  6-р сарын 30 ны өдрийг хүртэл уг захирамж хүчинтэй байх учир одоогоор хот хоорондын зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй гэв. Хэрвээ УОК-оос хөл хорионы журам тушаал гарсан зайлшгүй тохиолдолд Орхон аймаг зорчих хөдөлгөөний хязгаарлалт хийгдэх эсэхийг шийдвэрлэнэ гэлээ. Харин зорчих хөдөлгөөний хяналт шалгалтыг эрчимжүүлж шалган нэвтрүүлэх постоор орж гарах иргэдэд хатуу хяналт тавьж ажиллах юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

Постны хажуугаар ар мэргэнээр давдаг зам гарчээ. Маш олон машин орж ирж байна. Онцгой комисс, шуурхай штаб анхаараачээ.

Зочин

Зам даваа нээлттэй болсон цаг Булганд халдвар нэмэгдхэд ЭТд заавал нэмэгдэнэ Постууд муу ажиллаж бн

Иргэн

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу