“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны 11 дэх улирлын ногдол ашгийг хугацаандаа хуваариллаа

“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны 11 дэх улирлын ногдол ашгийг хугацаандаа хуваариллаа

Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь гурван жилийн өмнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд “Баялгийн үр шимийг ажилтан бүрд” уриатайгаар компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад давуу эрхийн хувьцааны улирлын ногдол ашгийг хуваарилж эхэлсэн билээ.

Жил гаруй үргэлжилж буй цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд байгаа ч “Ачит-Ихт” ХХК нь давуу эрхийн хувьцаа эзэмшигч ажилчдадаа 11 дэх улирлын ногдол ашгаа хугацаанд нь хуваариллаа.

Давуу эрхийн хувьцаа нь жилийн 30 хувийн баталгаат хүүтэй, улирал бүр ногдол ашиг хүртдэг бөгөөд баялаг бүтээж буй ажилтнуудаа санхүүгийн нэмэлт орлоготой болгож буй арга хэмжээ юм.

“Ачит Ихт” ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 220 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамжийг цагт нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд  давуу эрхийн хувьцаа гаргаснаараа үндэсний томоохон компаниудад сайн жишиг болж, өндөр өгөөжтэй ногдол ашгийг ажилтнууддаа хүртээх боломжтойг харууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу