Г.Ганбаатар: Заалаар үйлчлэхгүй гэдэг журам манай аймагт хэрэгжихгүй зайгаа бариад үйлчилгээгээ үзүүлж болно

Г.Ганбаатар: Заалаар үйлчлэхгүй гэдэг журам манай аймагт хэрэгжихгүй зайгаа бариад үйлчилгээгээ үзүүлж болно

Нийслэлд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Тодруулбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлахаар болсон байна. Мөн амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах аж. Уг мэдээллийг халдварын нөхцөл байдалд хяналт тавих УИХ дахь түр хорооны хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан өгсөн энэ чиглэлийн хүрээнд орон нутагт яах бэ? гэдэг асуултанд хариулт авлаа. Орхон аймгийн тухайд амралт сувилалын газар болон баар рестораны үйл ажиллагаанд цагийн хуваариалалтын чиглэл буюу зайгаа барьсан үйлчилгээг үзүүлэх ёстой гэж үзсэн. Хоолоор үйлчилдэг цөөхөн үйлчилгээний газруудаа шууд үйл ажиллагааг нь хязгаарлах шаардлагагүй гэж үзэж заалаар үйлчлэхдээ зай хоорондоо барихыг анхаарууллаа. Харин амралт сувилалын газруудын тухайд Орхон аймгийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг хоерхон амралт ажилладаг бөгөөд тус газрууд одоогоор үйл ажиллагааг нь эхлээгүй гэв. Бусад амралт сувилалын газрууд нь Булган аймгийн сумдуудад хамаардаг бөгөөд тус аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэр үйлчлэх юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу