2022 оны төсөвт зардлыг суулган "Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор" бүрэн ашиглалтад оруулна

2022 оны төсөвт зардлыг суулган "Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор" бүрэн ашиглалтад оруулна

Засаг дарга С.Батжаргал “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Анх байгуулагдсанаас хойш 7 дахь Засаг даргын нүүр үзээд буй энэхүү бүтээн байгуулалтыг асуудлыг нэг тийш шийдвэрлэж бүрэн дуусгах зорилготой байгаагаа энэ үер аймгийн Засаг дарга илэрхийлж байлаа.

2006 онд хэсэг сүсэгтэн олон “Эрдэнэтийн овооны орд газраас эрдэнэсийг нь ухаж авч байгаагийн хувьд нэг сайхан бурхан багшийн сэрэг дүр бүтээж хангай дэлхийгээ тахин шүтэж байя” гэсэн санаачилга гаргаж тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Шархүү, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү нар дэмжиж энэхүү томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийн асуудлын тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэнээр анх ажил эхэлж байсан.

Энэхүү их шүтээнийг барьж байгуулсан хөрөнгийн 90 хувь буюу 3,3 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан. Мөн Орхон аймгийн төсвөөс 350 сая төгрөг, иргэд, сүсэгтэн олон, аж ахуйн нэгжүүдийн хандив 53,9 сая төгрөг зарцуулагдсан.

Бурхан багшийн сэрэг дүрийг шүншиглэснээс хойш Орхон аймгийн төсвөөс нэмж шат, гэрэлтүүлэг гэх мэт зүйлсэд орон нутгийн төсвөөс 650 сая төгрөг зарцуулаад байна.

Энэхүү барилга байгууламжийн тохижилтын ерөнхий зураг байдаг ч өнөөг хүртэл ажлын зураг боловсруулагдаагүй байсан юм. Тиймээс Инженерийн дэд бүтэц болон ажлын зургийг яаралтай боловсруулах үүргийг ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж, ХББЗА-ны дарга Ц.Баяржаргал, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт нарт үүрэг болголоо.

Ажлын зураг бэлэн болсноор 2022 оны төсөвт зардлыг суулгаж Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор бүрэн ашиглалтад орох боломжтой болох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу