Монгол улсад бүртгэгдсэн дельта вирус тархах чадвар нь 40-80 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр байгаа судалгааг ЭМЯ онцолсоор байна

Монгол улсад бүртгэгдсэн дельта вирус тархах чадвар нь 40-80 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр байгаа судалгааг ЭМЯ онцолсоор байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.  

Тэрээр “Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь вакциндаа хамрагдсан талаар ЭМЯ танилцуулсан. Вакциныг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж байна. Одоо 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт явагдаж байгаа бөгөөд хүүхдүүдийг бүрэн вакцинд хамрагдуулснаар хүн амын 70 орчим хувийг дархлаажуулах юм.

Хэрвээ манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж амжаагүй бол 2021 оны есдүгээр сарын 1 гэхэд халдварын тохиолдол нэг саяд хүрэх байсан. Хэдийгээр манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан ч гэлээ тайвшрах болоогүйг ЭМЯ-аас сануулж байна. Шинжилгээгээр дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Маш хурдан тархдаг, хүндрэл ихтэй хувилбар. Тархах чадвар нь 40-80 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр байгаа судалгааг танилцуулсаар байна. Тиймээс ЭМЯ, УОК-оос халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг анхааруулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу