Эрдэнэт хотод ажиллахаар яригдаж байсан ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийг зорьжээ

Эрдэнэт хотод ажиллахаар яригдаж байсан ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийг зорьжээ

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин эзэмшсэн нарийн мэргэжлээрээ  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорих шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотод төрж, өсөж, мэргэжлээ эзэмшин ажиллаж амьдарсаар туршлагажсан залуу мэс засалч ХСҮТ-д ходоодны хорт хавдрын чиглэлээр илүү мэргэшин ажиллаж байжээ.Түүнийг Эрдэнэт хотод ажиллуулах хүсэлтийг Орхон аймгийн ЭМГ-т болон аймгийн удирдлагуудад тавьсан ч цалин болон хангамжийн асуудлаас үүдэлтэйгээр хариу шийдвэр өгөөгүй тул тэрээр ийнхүү Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийг зорьсон аж. 

Тэрбээр орон нутагт ажиллах болсон талаараа “Хэсэг хугацаанд хамаг бүхнээ дайчлан ажиллаж, олон сайхан багш нараас сурсан мэдсэнээ бусад нөхөдтэйгээ болон хүн ардтай хуваалцах болно. Та бүхэн минь тусалж дэмжээрэй” гэсэн байна.

Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод ажиллахыг эрмэлзэх болсон энэ үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасанд залуу эмчид хамт олон, багш нар, мэргэжил нэгтнүүд нь баяр хүргэн, амжилт хүсэж байна. Мөн үе тэнгийн залуусаа манлайлан дагуулж, орон нутагт залуус ажиллах уриа дуудлага боллоо хэмээн талархаж байна.

Түүний энэ шийдвэрийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр “Б.Түвшин бол хавдрын сайн мэс засалчаас гадна англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдлага зохион байгуулалтын талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, энэ цаг үеийн шилдэг боловсон хүчний төлөөлөл. Хөвсгөл нутгийнхан бүх талаар дэмжин, ажиллах нөхцлөөр хангаж, хамтдаа олон олон тулгамдсан асуудлын шийдлийг олсон сайхан цаг хугацаа байх болтугай!” хэмээн амжилт хүсжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу