Орхон аймаг: Вакцинжуулалтын гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэллээ

Орхон аймаг: Вакцинжуулалтын гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэллээ

 Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт гурав дахь тун вакцинд 49,831 иргэн хамрагджээ. Эрүүл мэндийн сайдын 539 дүгээр тушаалаар 3 дахь тунгийн нэмэлт вакцинжуулалт эхэлсэн. Ингэхдээ, 55 наснаас дээш насны иргэд, Боловсролын сургалтын байгууллагын багш ажилтан,Эрхтэн шилжүүлэх мэс засал, эмчилгээ хийлгэсэн, хепатитын В,С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ, эмчилгээнд хамрагддаг иргэд Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэйчүүд мөн Ковид -19 хариу арга хэмжээний багийн гишүүд  Хүндэтгэх шалтгаантай зорилтод бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм. Иргэд өөрсдөө Файзер үйлдвэрийн “Комирнети”, Синофарм /ВIBP үйлдвэрийн –”Cor V” гэсэн хоёр вакцинаас сонголтоо хийж болох юм байна.Вакцинжуулалт хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийгдэнэ.Өнөөдрийн байдлаар багш нарыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд энэ сарын 7 ны өдөр гэхэд төрийн өмчийн сургуулиудын багш нарыг бүрэн хамруулж дуусах юм байна. 

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд улирлын томуугийн халдвар нэмэгддэг тул энэ жил 10-р сарын 1-ээс эхлэн хүүхдүүдийг энгийн томуугийн вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

9сарын1нд 60 настай хүн хийлгэх гээд очиход Мэндцэцэн өрхийн эмнэлэг багшд хийнэ.настанд хийгээгүй гэж бсан.дандаа худлаа ярьж хүн чирэгдүлэхээ болимоор юм.ядаж үүдэндээ зар хадаж больоггүй юмуу

Мөнхтогтох

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу